Banjig. Сүлжээ нь таньд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд манай үйлчлүүлэгч нар мөн эдгээр нөхцөлд захирагдан үйлчлүүлэх болно. Манай нөхцөлүүдэд ямар нэгэн өөрчлөлт ороход бид таньд урьдчилан сануулга өгөхгүй. Та манай үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг манай цахим хуудаснаас унших боломжтой.
Манай зарим салбар үйлчилгээ нь нэмэлт үйлчилгээний журамтай байж болох боловч бүх үйлчилгээ энэхүү үндсэн журамд захирагдана.
ҮйлчилгээнүүдМанай одоогийн болон цаашид нэмэгдэх бүх үйлчилгээ нь энэ үйлчилгээний нөхцөлд хамрагдах болно. Манайх одоогоор хэрэглэгчидийнхээ харилцаа холбоонд зориулан Banjig.Ил захидал, Banjig.Зурвас үйлчилгээнүүдийг, танин мэдэхүйд зориулан Banjig.Хүмүүс, Banjig.Блог, Banjig.Мэдээ, Banjig.Толь, Banjig.Мэдлэг эдгээр үйлчилгээнүүдийг хэрхэн хэрэглэх тухай хэрэглэгчиддээ тусламж өгөх зорилгоор Banjig.Тусламж, Banjig.Шууд Туслагч үйлчилгээнүүдийг одоогийн байдлаар ажиллуулж байгаа бөгөөд цаашдаа шинэ шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болно. Шинээр нэвтрэх үйлчилгээнүүд маань энэ үйлчилгээний нөхцөлд хамрагдах бөгөөд мөн нэмэлт үйлчилгээний нөхцөлтэй байж болно. Эдгээр үйлчилгээнүүдийг ашиглах явцад таньд аль болох төвөг удахгүйгээр хийгдсэн манай үйлчилгээний нэг хэсэг болох зар сурталчилгаануудыг таньд харуулах бөгөөд эдгээр реклам сурталчилгааны тухай дэлгэрэнгүй мэдэх нь таны эрх юм. Манай цахим хуудас гуравдагч этгээдийн сурталчилж байгаа үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Манайх хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн хэрэглэгчид үүсэж болох аливаа зүйлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч нь өөрийн бүхий л үйлдэл, эс үйлдлийг өөрөө хариуцах болно.
Бүртгэлийн зарчимХэрэглэгч нь манай үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ, бүртгэлийн хуудсанд өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл Banjig.Сүлжээ нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
Banjig. Сүлжээний нууцлалын баталгааБүртгэлийн мэдээлэл болон бусад хувийн нууцад хамаарах мэдээлэл зэрэг мэдээлэл нь манай нууцлалын баталгаагаар хамгаалагдсан. Та энэ тухай дэлгэрэнгүйг манай нууцлалын баталгаа хэсгээс үзнэ үү!
Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдалТа манай үйлчилгээнд бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй Banjig.ID гэж нэрлэгдэх хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгүүлэхдээ хийсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Та манайхаар үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагах болно. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!
Хэрэглэгчийн хариуцлагаХэрэглэгчийн өөрийн хийсэн, илгээсэн мэндчилгээ, хоолны жор, зурвас, танилцуулга зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Banjig.Сүлжээ нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Banjig.Сүлжээ нь сүлжээнд ямар нэгэн байдлаар энэхүү үйлчилгээний нөхцөл болон бусад хууль дүрмийг зөрчсөн зүйлийг хориглох, хаан зогсоох эрхтэй (үүрэгтэй биш!). Та манай үйлчилгээг ашиглан бичлэг, сэтгэгдэл болон контент үүсгэхдээ хууль бус /Үүнд: Садар самуун, айлган сүрдүүлэх, хүчирхийлэл, Хууль бус зар сурталчилгаа, 18-аас доош насныханд хориотой контент, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүнд, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан, зохиогчийн эрх зөрчсөн, зар сурталчилгааны зорилгоор бөөн и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр бүхий л шатны хууль дүрмийг зөрчих/ зүйлс үйлдэх хориотой! Эдгээр болон бусад нөхцөлд Banjig.Сүлжээ нь тухайн гишүүний эрхийг бүр болон түр хаах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй!
Банжиг данс, онлайн худалдааны нөхцөлБанжиг данс үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт картын үйлчилгээний нэг хэлбэр бөгөөд та манай www.banjig.net болон бусад салбар сайтуудын хүрээнд энэхүү дансаа ашиглах боломжтой. Та дансаа онлайнаар болон карт худалдан авах байдлаар цэнэглэж болох бөгөөд нэгэнт данс цэнэглэгдсэн бол бид эргүүлэн мөнгөн хэлбэрээр олгохгүй болохыг анхаарна уу? Өөрөөр хэлбэл бид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэггүй болно. Мөн та төлбөртэй үйлчилгээ ашиглахдаа сонголтоо зөв хийн өмнөх тайлбарыг хянамгай уншсаны дараа төлбөрөө хийгээрэй. Нэгэнт төлөгдсөн төлбөртэй холбоотой ямарваа маргааныг бид хүлээн авахгүй болно. Хэрэв техникийн шалтгаантайгаар та тухайн үйлчилгээгээ авч чадаагүй бол бидэнд хандан нөхөн авах боломжтой.
Зарах хориотой!Хэрэглэгч нь манай үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгүй!
Үйлчилгээнд өөрчлөлт оруулахBanjig.Сүлжээ нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэг анхааруулгатай болон анхааруулаггүйгээр өөрчлөх эрхтэй!
Холбоос болон сурталчилгааМанай үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох манай түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд Banjig.Сүлжээ хариуцлага хүлээхгүй. Мөн манай үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.
Banjig. Сүлжээний өмчлөгчийн эрхBanjig.Сүлжээний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.
Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд info@banjig.net хаягаар болон зөрчил мэдэгдэх холбоосоор яаралтай мэдэгдэнэ үү!