Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
 
Дадлага хийх

Та интернэт маркетинг, вэб дизайн, интернэт програмчлал зэрэг чиглэлүүдээр Монголдоо энэ чиглэлд тэргүүлэх хамт олны дунд орж дадлага хийх боломжтой.

Дадлага хийх явцдаа та бодитой төслүүд дээр ажиллах бөгөөд, өөрөө бие даан бага хэмжээний бодит төслүүдийг хийж гүйцэтгэх болно. Ингэснээр та онолын мэдлэгээ улам баяжуулахын зэрэгцээ, практикын асар их туршлагыг хуримтлуулах боломжтой юм.

Диплом, судалгаа хийх

Интернэт бизнес, хүргэлтийн систем, онлайн төлбөр тооцооны систем, интернэт хэрэглэгчийн судалгаа, интернэт програмчлалын асуудлууд гэх мэт маш олон сэдвээр та дипломын ажил бичих, судалгаа хийх гэж байгаа бол бидний үүд хаалга таны өмнө байнга нээлттэй байх болно.

Та сэтгэл судлал, маркетинг, интернэт бизнес, программ хангамж, санхүүгийн чиглэлээр сурдаг, судалгаа хийдэг бол бүр ч их боломжтой.



Танд эдгээр санал сонирхолтой санагдаж байгаа бол та өөрийн товч танилцуулга, дадлага хийх эсвэл диплом, судалгаа бичих хүсэлтэй чиглэлээ бичээд info AT banjig DOT net хаягаар и-мэйл бичээрэй.