Дангаараа бүгдийг хийх гэж зүтгэх биш харин чаддаг чаддаг юмаа хийж хамтран хөгжих нь хамгийн чухал гэдгийг бид ойлгодог. Тиймээс ч бид олон салбар чиглэлийн байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
Магадгүй танд ямар нэгэн санаа байгаад түүнийгээ интернэтийн орчинд гүйцэтгэхийг хүсэж байгаа бол бидэнтэй ярилцаад үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Таны онцлог байдлыг манай технологитой нэгтгэснээр бид хамтдаа амжилтанд хүрэх боломж илүү их гэдэгт итгэж байна.
Хамтын ажиллагааны жишээ:
BJobs.mn : Ажил зуучийн энэхүү порталыг бид хүний нөөцийн чиглэлээр мэргэжсэн боловсон хүчин бүхий Монголиа Дайракт ХХК-тай хамтран ажиллуулдаг. Бидний зүгээс бүх техникийн шийдэл, боловсруулалтыг хариуцдаг бөгөөд, порталын өдөр тутмын үйл ажиллагааг Монголиа Дайракт ХХК хариуцан ажилладаг юм.
Банжиг Хөгжим : Дуу хөгжмийн чиглэлээр дагнасан энэ үйлчилгээг бид STV болон Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Нэгдсэн Холбоотой хамтран ажиллуулдаг. STV-ийн S Music хөгжмийн нэвтрүүлгүүдийг бид онлайнаар цацах STV-ийн зүгээс биднийг дүрст мэдээ, хөгжмийн клипүүдээр хангаж ажилладаг юм.
Банжиг Mисс : Miss World Mongolia тэмцээний албан ёсны зохион байгуулагч DeSoft Studio, Mongolian Beauty Congress ТББ-тай хамтран Miss World Mongolia тэмцээний оролцогчдын бүртгэх, монголын болон дэлхийн тэмцээний талаарх танилцуулгыг хүмүүст хүргэх, тэмцээний явцыг танилцуулж байх зорилгоор энэхүү салбарыг ажиллуулж байна.
Бидэнтэй хамтран ажиллах боломж
Бидэнтэй хамтран ажиллах олон боломж бий. Танд санаа өгөх үүднээс заримыг нь жагсаалаа.
Хөрөнгө оруулах
Банжиг.Нээтийн үйл ажиллагааг улам өргөн хүрээнд явуулах чиглэлд хөрөнгө оруулах санал бидэнд ирдэг. Та ч гэсэн энэ чиглэлээр өөрийн санал байвал бидэнд нээлттэй хандаж болно. Тэгэхдээ анхаарах ёстой нэгэн чухал зүйл бол Банжиг.Нээтийн үндсэн хөдөлгөгч хүч нь түүнийг үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид, бүр хөгжүүлэгчид ч биш харин хэрэглэгчид нь юм шүү.
Тиймээс бид хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг боомилсон, захиалгат худал мэдээлэл хүргэх гэсэн санаархал бүхий хөрөнгө оруулалтыг хэзээ ч хүлээн авах боломжгүй.

- Та хэрвээ өөрийн байгаа улс хот, орон нутагт биднийг төлөөлөн ажиллах сонирхолтой байгаа бол манай үйлчилгээнүүдийг хэсэгчлэн түрээслэх, төлөөлөгч болон ажиллах боломжтой
- Танд интернэтийн орон зайг ашиглан хийж болох зүйлийн тухай ямар нэгэн сонирхолтой санаа байгаа бол манай технологи, гишүүдийн массыг ашиглан энэ санаагаа жинхэнэ бодит байдал болгож чадна
- Та бизнесээ онлайнаар хавсарган хөгжүүлэх гэж байгаа бол бидэнтэй хамтарснаар та өөрийн үндсэн бизнестээ анхаарлаа хандуулан харин шинэ технологи нэвтрүүлэх, онлайнаар дэмжин ажиллах хэсгийг бидэнд даатгаж болно