Banjig.Net нь интернэт дээр суурилсан төрөл бүрийн үйлчилгээнүүдийг дан Монгол хэл дээр явуулдаг.
Banjig.Net-ийн үндсэн зорилго нь интернэтийн технологийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэрэглээ болгоход нь Монголчууддаа туслах, гадаад дотоодод байгаа Монголчуудыг холбох гүүр болох явдал юм.

Товчхон түүхээс

Анх 2002 оны 8 сарын 29-нд Banjig.com нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2003 оны 7 сар хүртэл үндсэн үйлчилгээнүүдийн нэг болох Banjig. Ил захидалын үйлчилгээг дагнан явуулж байгаад 2003 оны 8 сараас эхлэн Banjig.Net буюу Banjig. Сүлжээ нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлсэн.

Вэб сайтаар дамжуулан нийт 20 орчим салбар үйлчилгээ бид явуулдаг бөгөөд үйлчилгээнийхээ нэр төрөл, чанарыг сайжруулахаар манай хамт олон тасралтгүй ажиллаж байна. Эдгээр салбар үйлчилгээнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, хэрэглэх зааварыг энд дарж http://help.banjig.net хаягаар орж үзнэ үү.

Banjig.Net-ийн бусад Монголын вэбүүдээс ялгарах гол онцлог нь бүх үйлчилгээг гишүүнчлэл дээр суурилсан байдаг бөгөөд Banjig. ID хэмээн нэрлэгдэх бүртгэлийн нэрээрээ манай хэрэглэгчид бүх салбарууд руу нэгэн зэрэг хандах боломжтой явдал юм.

2005 оны 12 сарын 31-ны өдрөөс эхлэн бид Banjig.Net-ийн үйлчилгээнүүдийг 15 хоногийн давтамжаар тасралтгүй шинэчлэн энэ тухайгаа хэрэглэгчиддээ ил тод мэдээлж байх зарчмаар ажиллаж эхлээд байгаа. Хамгийн анхны шинэчлэлтийн мэдээллийг бид 2005 оны 12 сарын 31-нд, хэрэглэгчиддээ зориулан бэлдсэн бэлэгтэйгээ хамт нийтэд зарласан билээ.

2006 оны сүүл 2007 оны эхээс бид өөрийн вэбийн үндсэн агуулгуудыг хэрэглэгчдийн оролцоотой улам баяжуулах, хэрэглэгчдийн оролцоог дэмжих зорилгоор Банжиг Дансны хэрэглэгдэх хүрээг өсгөж, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн анхны үйлчилгээ болох Банжиг Мэдлэг салбараа нээсэн. Мөн бид цаашид өөрийн үндсэн технологийг шинэ түвшинд гарган хэрэглэгчдэд хүргэх агуулгаа дуу, дүрсээр баяжуулах ажлыг эрчимтэй хийж байна.